Энэхүү өрөө маань нээгдснээр жирэмсэн ээж нарт болон үйлчлүүлэгчдэд сэтгэл зүйн зөвлөгөө, бүлгийн зөвлөгөө, хоол зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой юм. Мөн жирэмсний үеийн чихрийн шижин, нярайн нүд, чих, хамар, хоолойн чиглэлээр мэргэжлийн эмч нар зөвлөгөө мэдээлэл өгөх сургалтыг тогтмол зохион байгуулах тул иргэд та бүхэн идэвхтэй хамрагдаарай.
• 7 хоногт 5 удаа эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулна.
• 7 хоногт 2 удаа бүлгийн зөвлөгөө зохион байгуулна
• Хоол зүйн зөвлөгөө
Сургалтын хуваарийг тухай бүрт нь цахим хуудаснаа байршуулаад мэдээлэл хүргэнэ.
