Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Өргөө амаржих газрын үйл ажиллагаатай танилцлаа
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Өргөө амаржих газарт ажиллаж, эмнэлгийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцан, шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, хүлээлгэн өглөө.
Энэ хүрээнд дутуу нярайн амьсгалын аппарат, эхо аппарат, нэгдсэн хяналтын систем, дутуу нярайн өндөр чийгшилтэй инкубатор, тархины цахилгаан бичлэгийн аппарат зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулан өгсөн бөгөөд эх, нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад бодит дэмжлэг үзүүлж байна.
Мөн цаашид эмнэлэгт шаардлагатай бусад тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үе шаттайгаар шийдвэрлэхээс гадна эмнэлгийн их засварын ажлыг бүрэн дуусгахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо.
Энэхүү дэмжлэг нь эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламжийн чанарыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм